Орчин цагийн хамгийн алдартай дуучдын нэг Лана Дель Рей хуримаа хийгээд удаагүй байна. Түүний нөхөр нь Луизианагийн анчин, матрын ангуучин Жереми Дюфрен бөгөөд 56 настай. Харин Лана 39 настай бөгөөд насны зөрүүтэй ч тэд аз жаргалаар бялхаж байна.
Тэдний аз жаргалыг папарацци нар бусниулж байна гэж дуучин бүсгүй гомдол гаргажээ. Саяхан тэдний машины зогсоол дээр сууж байгаа зураг бас цахим хуудсаар тархсан.
Лана “Жереми бол цорын ганц, хэзээ ч давтагдашгүй эр. Үнэхээр гайхалтай хүн. Бид маш их аз жаргалтай байна. Харамсалтай нь Хоумд байдаг гэрбүлийн хоёр өглөө болгон манай гэрийн цонх руу дрон нисгэж, зураг авах гэж оролдох юм. Мөн Шинэ Орлеаны папарацци Сара Мишель Шампань, Круш нар машинаа байн байн солиод л бидний араас хөөцөлдөж байна. Хэрэв тэд байхгүй бол бид илүү жаргалтай, аюулгүй байх болно” гэж ярьжээ.