UBLife Logo
Спорт

Жордан Барроуз: Парис олимпын бүх барилдааныг үзсэн

Жордан Барроуз: Парис олимпын бүх барилдааныг үзсэн

АНУ-ын бөх Жордан Барроуз энэ сарын сүүлээр Албанид болох олимпын бус жингүүдийн ДАШТ-д оролцохоор бэлтгэлдээ гараад байна. 36 настай тэрээр 2012 оны олимпын аварга, дэлхийн 6 удаагийн  (2011, 2013, 2015, 2017, 2021, 2022) аварга. Сүүлийн үед шигшээ багтаа сонгогдох нь багасаад байгаа Жордан юуны учир зодог тайлалгүй барилдсаар байна вэ?

Барроуз “Би Парисын олимпын чөлөөт бөхийн барилдаан үзэх гэж долоон өдөр дараалан шөнийн 3 цагт боссон. Цагийн зөрүүтэй тул аргагүй. Би олимпын 140 барилдааныг бүгдийг нь үзсэн. Зүгээр нэг үзээгүй, бөхчүүдийг судлаж, төрсөн нутаг, орныг нь хүртэл уншиж мэдсэн. Би дахиад л чөлөөт бөхөд дурласан.Чөлөөт бөх бол дэлхийн хамгийн агуу спорт. Олимпын наадам бол тамирчин бүрийн амьдралын хамгийн чухал өдөр байдаг. Бүх тамирчдадаа, гэр бүлд нь, анд найзуудад нь хүндэтгэл үзүүлэхээ мартав аа. Залуус аа, 2028 оны Лос-Анжелест уулзья” гэж дараагийн олимпын эрхийн төлөө өрсөлдөх болно гэдгээ зарлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.