UBLife Logo
Спорт

Грекийн шигшээ багийн хөлбөмбөгчин Жорж Балдок 31 насандаа зуурдаар таалал төгслөө

Грекийн шигшээ багийн хөлбөмбөгчин Жорж Балдок 31 насандаа зуурдаар таалал төгслөө

Английн “Шеффилд Юнайтед” клубийн бүрэлдэхүүнд долоон жилийг өнгөрүүлээд энэ улирлын эхэнд нутаг буцсан Грек хамгаалагч Жорж Балдок 31 насандаа таалал төгсчээ.

Түүнийг Афины өмнөд хэсэг дэх байшингийнх нь усан сангаас нас барсан байдалтайгаар олсон гэв. Харин үхлийн шалтгааныг нь олон нийтэд зарлаагүй байна.

Балдок энэ улиралд нутгийнхаа “Панатинайкос” клубийн өмсгөлтэйгээр дөрвөн тоглолтод оролцсон бөгөөд хамгийн сүүлд л гэхэд ням гарагт “Олимпиакос”-той 0:0-ээр тэнцсэн тоглолтын үеэр талбайд гарсан юм.

Тэрээр Грекийн шигшээ багийн төлөө 12 тоглолтод оролцсон байдаг.

Иймд Үндэстнүүдийн лигийн хүрээнд пүрэв гарагт Английн эсрэг тоглох тус улсын Үндэсний шигшээ баг хар туузтайгаар талбайд гарах төдийгүй чимээгүй байдал зарлаж Балдокын гэгээн дурсгалыг хүндэтгэх болно. Түүнчлэн “Үндэсний шигшээ баг болон Грекийн хөлбөмбөгийн холбоо Жорж Балдокийн амь эрдсэн явдалд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж байна. Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье” хэмээн мэдэгдэв.

Балдок 2009 онд ”MK Dons” клубээс хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн бөгөөд тус багийн төлөө нийтдээ 100 гаруй тоглолтод оролцсон. Улмаар “Нортхэмптон”, “Оксфорд Юнайтед” зэрэг багуудад зээллэгээр тоглож байгаад 2017 онд “Шеффилд Юнайтед” клубт нэгдсэн юм.

Балдок хэдийгээр Букингем хотноо төрсөн боловч 2022 оны тавдугаар сард дасгалжуулагч Гус Пойетийн сонголтод нэрлэгдсэнээр Грекийн шигшээ багийн төлөө хүчин зүтгэх шийдвэрт хүрсэн. Ингээд тухайн жилээ Умард Ирландын багийг 1:0-ээр хожих үеэр шигшээ багийнхаа төлөөх анхны тоглолтод оролцож байв.

Түүнтэй “Шеффилд Юнайтед” клубт мөр зэрэгцэн тоглож асан өдгөө “Манчестер Юнайтед”-ийн хамгаалагч Харри Магуайр инстаграм хуудаснаа андынхаа амь эрсдсэн явдалд эмгэнэл илэрхийлж, харуусаж буйгаа мэдэгдэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.