UBLife Logo
Улс төр

НИТХ-ын шинэ дарга А.Баяр гэж хэн бэ

Ub.life
Ub.life
НИТХ-ын шинэ дарга А.Баяр гэж хэн бэ

НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, шинээр сонгогдсон төлөөлөгчид НИТХ-ын даргаар олны танил бус нэгэн 86.7 хувь буюу 39 төлөөлөгчийн саналаар сонгогдсон нь А.Баяр байв.

А.Баярын намтрыг харахад, 2008 онд Анагаах ухааны их сургуулийг эмч мэргэжлээр төгссөн боловч мэргэжлээрээ огт ажиллаагүй. Хартфорд их сургуулийг бизнесийн удирдлага, маркетинг мэргэжлээр 2010 онд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2020 онд төгссөн бөгөөд бизнесийн салбарт удирдах ажил хийж байжээ.

JCI Централ салбар байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон олон нийтийн болон улс төрийн идэвх оролцоотой ажиллаж иржээ. 2016 оноос БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн ИТХ-ын даргаар мөн сонгогдож байсан аж.

2020 оноос УИХ-ын гишүүн Э. Бат-Амгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаад хотын парламентыг удирдахаар болсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
2
0
4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...