UBLife Logo
Newsfeed

Та дэлхийн ямар алдартантай төстэй амьдралын хэв маягтай вэ?

Б.Энхжин
Б.Энхжин
Та дэлхийн ямар алдартантай төстэй амьдралын хэв маягтай вэ?

Орчин цагт дасгал хөдөлгөөн хийж, эрүүл, идэвхтэй амьдралын хэм маягийг эрхэмлэдэг залуус олон болсон билээ. Түүнийгээ дагаад байгууллага, албан газрууд ч эрүүл амьдралын хэв маягийг дэмждэг болжээ.

Капитрон банкнаас эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэгч хүн бүрд уриатай “Just move” картын хэрэглэгчдэдээ зориулан Bananamall.mn цахим дэлгүүртэй хамтарсан 50%-ийн буцаан олголт авах ОНЦГОЙ урамшуулал зарласан байгаа аж.

Энэхүү урамшууллаа олон нийтэд тэр дундаа дасгал хөдөлгөөн хийдэг, спорт сонирхдог залууст зориулжээ. Дасгал хөдөлгөөн, спорт сонирхогч та эдгээр дэлхийн алдартнуудаас хэнтэй нь төстэй амьдралын хэв маягтайгаа мэдэж аваарай.

Буцаан олголт авах боломжтой “Just move” картын мерчантуудын мэдээллийг авах бол ЭНД дарна уу.

1. Фитнес - Жэйсон Момоа

Хэрвээ та фитнесээр хичээллэж, дасгал хөдөлгөөн хийх дуртай бол “Aquaman“ болон "Fast and The Furious" киноны жүжигчин гайхалтай биеийн галбираараа алдартай Жэйсон Момоатай адилхан байх нь ээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа өглөөний 5 цагт босож, шаргуу дасгал хийдэг талаараа ярьсан байна. Жейсон "Хоёр бага насны хүүхэдтэй болохоор эрт босох шаардлагатай болдог. Гэхдээ би өглөө хамгийн үр бүтээлтэй байдгаа мэдэрсэн энэ нь ч надад таалагддаг. Би сэрээд орондоо зүгээр хэвтдэггүй. Босоод, толгод өгсөн гүйж, дасгал хийж, бодлуудтайгаа хэсэг хугацааг өнгөрөөдөг" гэжээ.

2. Йог - Женнифер Энистон

Та бясалгал, йогийг илүүд үздэг үү? Тэгвэл алдарт жүжигчин Женнифер Энистон завгүй цагийн хуваарийнхаа хажуугаар йогоор хичээллэх дуртайгаа хуваалцжээ. Тэрээр хамгийн багадаа 40 минутыг йог хийхэд зарцуулдаг ба түүний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн тусалдаг талаар онцолсон юм.

3. Усанд сэлэлт - Натали Портман

Хэрэв та усан спортын сонирхогч бол үзэсгэлэнт жүжигчин Натали Портман та хоёр адилхан сонирхолтой юм байна. Жүжигчин бүсгүй "Хар хун" кинонд бэлдэж байх үедээ өдөр бүр усанд сэлдэг байжээ. Тэрээр усанд сэлэх нь биеийн галбираа хадгалахад тусалдгаас гадна зүрхний дасгал болж тэсвэр хатуужил дээрээ ажиллах боломжийг олгодог хэмээжээ.

4. Теннис - Зендая

Теннис тоглож хөлсөө гаргах дуртай юу? Теннисний тамирчдын тухай өгүүлэх “Challengers” киноны гол дүрд тоглосон жүжигчин Зендая зураг авалтын өмнө энэ спортын талаар ямар ч ойлголтгүй байжээ. Тэрээр “Үнэнийг хэлэхэд би теннисний талаар юу ч мэддэггүй байсан. Тиймээс би зүгээр л өөрийгөө бүрэн дайчилж тамирчдын ярилцлага, тоглолтын бичлэг бүрийг алгасалгүй үзсэн. Энэ бүхний эцэст теннис миний дуртай зүйл болсон" гэжээ.

5. Сагсан бөмбөг - Жастин Бибер

Хэрэв та сагсан бөмбөг тоглож, хурд хүчээ сорих дуртай бол дэлхийн супер од Жастин Бибертэй адилхан байх нь ээ. Тэрээр хоккейн маш том шүтэн бишрэгч хэдий ч сагсан бөмбөгийн талбай дээр үе үе тоглодгоороо алдартай. NBA-ийн бүх оддын тоглолтод хэд хэдэн удаа оролцож, 2011 онд тус тоглолтын MVP шагналыг хүртэж байсан билээ. Бибер олон жилийн турш бөмбөгтэй харьцах чадвараа гайхуулж, NBA 2K13 видео тоглоомд хүртэл дүрээ мөнхөлж байсан түүхтэй.

6. Хөлбөмбөг - Милли Бобби Браун

“The Stranger Things” киноны од Милли Ливерпүүл клубын үнэнч шүтэн бишрэгч билээ. Тэрээр 2019 оны 3-р сард Европын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран #WePlayStrong хөдөлгөөний нүүр царай болж байжээ. Энэхүү кампанит ажил нь эмэгтэйчүүд ч мэргэжлийн хөлбөмбөг тоглох чадвартайг онцлон, залуу охидод урам зориг өгөх зорилготой аж. Та Милли Бобби Браунтай адилхан сонирхолтой гэдгээ өмнө нь мэддэг байсан уу?

7. Гүйлт - Алишиа Кэйс

Нэгэн удаа ах нь түүнийг марафон гүйх эсэхийг асуухад Кэйс хурдхан "Үгүй!" гэж хариулсан гэдэг. Анх энэ санааг үзэн ядаж байсан ч одоо тэрээр марафонд дурлагч нэгэн болжээ. Алишиа нэгэн ярилцлагадаа "Би оюун санааны хил хязгаараа эвдэх зорилготойгоор өдөр бүр гүйдэг" гэжээ. Түүний өдөр өглөөний 5:30-д сэрж хөнгөн гүйлт хийснээр эхэлдэг гэнэ. Та долоо хоногийн хэдэн өдөр, хэр урт хугацаанд гүйдэг вэ?

8. Пилатес - Адель

Та пилатес хийж, эрүүл амьдралын хэв маягийг чухалчилдаг уу? Тэгвэл дуучин Аделийн хувьд энэ нь жингээ хасах тухай биш байсан бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийнхээ төлөө дасгал хийж эхлэхээр болжээ. Тэрээр "Энэ бүх зүйл миний түгших эмгэгээс эхэлсэн. Дасгал хийснээр асуудлууд шийдэгдэж зүгээр л бүх зүйл илүү дээрдсэн” хэмээжээ.

9. Жиу Жицү - Марк Зукерберг

“Facebook”-ийн үүсгэн байгуулагч, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг жиу жицүгээр хичээллэдэг аж. Тэрээр одоогоор цагаан бүстэй бөгөөд нэгэн подкаст дээр "Жиу Жицү бол шилдэг спорт" гэж хэлжээ. Таны хувьд ч мөн адил Жиу Жицү шилдэг спорт мөн үү?

10. Шатар - Мадонна

Попын хатан хаан Мадонна шатрын спортод гарамгай талаар та өмнө сонсож байсан уу? Шатар тоглох нь түүнд оюун ухааны чадвараа хадгалахад тусалдаг гэж тэрээр үздэг байна. Мадонна хүүхдүүдтэйгээ шатар тоглож, тэднийг шүүмжлэлтэй сэтгэх, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг гэдгээрээ алдартай аж.

“Just Move” картын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.