UBLife Logo
Спорт

Аравдугаар сарын 27-нд Улаанбаатар хотын 385 жилийн ойн барилдаан бөхийн өргөөнд болно

Аравдугаар сарын 27-нд Улаанбаатар хотын 385 жилийн ойн барилдаан бөхийн өргөөнд болно

Зуны сарыг дөрөв болгож наадсан тэгш ой, тэмдэглэлт баярууд шувтарч, заалны барилдааны шинэ улирлыг нээсэн нь есдүгээр сарын 8-ний өдөр өрнөсөн үйл явдал билээ. Гэвч тэр цагаас өдийг хүртэлх хугацаанд өргөөнөө өмнөх жилүүдтэй харьцуулахад даанч цөөхөн барилдаан явагдлаа.

Аравдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын 385 жилийн ойн нэрэмжит улс, аймгийн цолтой тус бүр 128 бөхийн барилдаан болно.

Өнөө жил цол, чимэг нэмсэн олон бөх хүч бяр тэгширснээ бататгаж, алдараа дуудуулахаар догдлон байгаа биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

"Энэ бол бяцхан ид шид гэмээр түүх. Хүмүүс "Жирона”-гийн ахиц дэвшлийг хар даа, “Болонья”-гийн амжилт гайхалтай биш гэж үү гэдэг. Тэгвэл “Брест”-ийн өсөлт, хөгжлийг хар л даа, тэдгээр багуудынхтай гарцаагүй адилхан шүү дээ. Үгүй ээ, үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бага зэргийн хөдөлмөр хэрэгтэй юм байна. Та бүхэн тэдний цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн баазийг ирж нүдээр харах хэрэгтэй. Үнэндээ “Брест”-ийн өнөөгийн нөхцөл байдал Нэгдүгээр дивизонд ч тоглолоо гэхэд стандартад нь нийцэхээргүй санагддаг юм”