UBLife Logo
Спорт

Дээд лиг | “Сэлэнгэ Бодонс” багийг зургаан саяар, А.Базаргүр, Б.Мөнхбилэг нарыг нэг саяар торголоо

Дээд лиг | “Сэлэнгэ Бодонс” багийг зургаан саяар, А.Базаргүр, Б.Мөнхбилэг нарыг нэг саяар торголоо

Монголын сагсан бөмбөгийн холбооноос “Сэлэнгэ Бодонс” багийг 6 сая төгрөгөөр тус багийн тоглогчид болох А.Базаргүр, Б.Мөнхбилэг нарыг тус бүр 1 сая төгрөгөөр торгох шийдвэрт хүрлээ. Үүгээр ч барамгүй тухайн тоглогчдыг зургаан тоглолтоор бандав.

Тухайн тоглогчид нь аравдугаар сарын 26-ний өдөр Дархан хотноо явагдсан Дээд лигийн аялан тоглолтын дараагаар бусад багийн тамирчидтай зодолдож, ноцтой ёс зүйн зөрчил гаргасан юм.

Улмаар “Сэлэнгэ Бодонс” багийн зүгээс А.Базаргүрийн нэг сарын цалинг хасч, түүнд хоёр сарын хугацаанд арын албаны ажлыг цалингүй гүйцэтгэх сахилгын шийтгэл оногдуулаад байв.

“Сэлэнгэ Бодонс” баг МСБХ-ний шийдвэрийг хүлээн авч, торгуулийг төлснөөр өнөөдрийн тоглолтод оролцох эрхээ авсан аж. Харин энэхүү үйл явдалтай холбогдуулан клуб нь дээрх тамирчидтай үзэглэсэн гэрээг цуцлах эсэх асуудлаар ярилцана гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иргэн\13.214.170.84
Энэ сагсан бөмбөгиин шалихгүй юмнууд их сагсалзах юмаа боловсрол хүмүүжил доройнх доо эрхииг нь хасчих хэрэгтэй дээ
Иргэн\13.212.45.2
Энэ сагсан бөмбөгиин шалихгүй юмнууд их сагсалзах юмаа боловсрол хүмүүжил доройнх доо эрхииг нь хасчих хэрэгтэй дээ