Албанийн нийслэл Тирана хотод болж байгаа чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн медалийн эзэд тодорлоо. Манай дөрвөн бөхөөс хоёр нь медалийн төлөө барилдсан.
55 кг-д Ч.Отгонтуяа Украины бөх Александра Хоменецед цэвэр ялагдсан.
59 кг-ын жинд С.Цэрэнчимэд эхний тойрогт Мексикийн Ривера Арриагаг 10:0, дараа нь Канадын Лоуренс Борегарыг 8:8, Азербайжаны Алена Колесникийг 9:0 илт давамгайлж, хагас шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 ялж, финалд шалгарсан. Аваргын төлөө Японы олимп, дэлхийн аварга Рисока Кавайтай барилдаж, оноогоор тэргүүлж явсан 2:4 ялагдан, мөнгөн медаль зүүлээ. С.Цэрэнчимэд 2014 онд дэлхийн аварга болж, 2015 онд мөнгөн медаль авч байлаа. Энэ бол түүний ДАШТ-ий 3 дахь медаль.
65 кг-ын жинд Т.Энхжин Хятадын Тця Лонгод 0:5 ялагдсан.
72 кг-д З.Болортунгалаг Шведийн Тиндра Шебергийг цэвэр, Унгарын Ноэми Сабадосыг цэвэр ялаад хагас шигшээд Жамиля Бакбергеновад (Казахстан) 6:8 ялагдлаа. Хүрэл медалийн төлөө Чехийн Адела Ханзликовад ялагдсанаар энэ удаад мкдальгүй харих болж байна.
Эмэгтэйчүүдэд Наран орны бөхчүүд дөрвөн жингийн гуравт нь түрүүлж, илүүрхлээ. 59 кг-ын Рисако Кинзе дэлхийд 4 дэх удаагаа түрүүлсэн бол (Мо Кийока (55 кг), Ами Иши (72 кг) нар анх удаа түрүүллээ. Дэлхийн аварга асан Миа Морикава Хятадын бөхөд ялагдаж, хүрэл медальтай үлдсэн.
Багийн дүнг Японы бүсгүйчүүд 90 оноотой тэргүүлж, Хятад 53 оноотой, АНУ 40 оноотой дарааллаа.
55 кг. 1. Мо Киука (Япон); 2. Цзинь Чжан (Хятад); 3. Татьяна Дебьен (Франц), Ирина Курочкина (Беларусь)
59 кг. 1. Рисако Кинзе (Япон); 2. С.Цэрэнчимэд (Монгол); 3. Манси Манси (Энэтхэг), Елена Брюггер (Герман)
65 кг. 1. Цзя Лонг (Хятад); 2. Екатерина Зеленых (Румын); 3. Мейси Килти (АНУ), Мива Морикава (Япон)
72 кг. 1. Ами Ишии (Япон); 2. Жамиля Бакбергенова (Казахстан); 3. Адела Ханзликова (Чех), Кайли Уэлкер (АНУ)