Испанийн Валенси мужид хүчтэй аадар бороо орж, тус бүс нутаг гамшгийн нөхцөл байдалд орсон.
Энэхүү хүчтэй бороонд өртөж, 95 хүн амь эрсдсэнээс гадна олон хүн ор сураггүй болжээ.
Дээрх үйл явдалтай холбогдуулан “Реал Мадрид” клубийн зүгээс Валенсигийн үерт өртсөн хүмүүст туслах зорилгоор нэг сая еврог хандивлалаа.
Түүнчлэн энэ амралтын өдөр явагдахаар товлогдсон “Валенсиа” болон “Реал Мадрид” клубүүдийн Ла лиг дэх тоглолт хойшлогдоод байна.