UBLife Logo
Спорт

Арваннэгдүгээр сард бөхийн өргөөнөө улс, аймгийн цолтнуудын дөрвөн барилдаан болно

Арваннэгдүгээр сард бөхийн өргөөнөө улс, аймгийн цолтнуудын дөрвөн барилдаан болно

Үндэсний бөхийн холбооноос арваннэгдүгээр сард зохион байгуулахаар товлосон барилдаануудын хуваарийг зарлалаа. Сонирхолтой нь, энэ сард явагдах улс, аймгийн цолтнуудын барилдаанд 128 бөх оролцуулахаар хязгаарлажээ.

Арваннэгдүгээр сарын 9-нд Баянхонгор аймгийн Богд сумын 100 жилийн ойд зориулсан, улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит барилдаан болно.

Залгаад арваннэгдүгээр 16-нд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит барилдаан явагдах юм.

Түүнчлэн арваннэгдүгээр сарын 24-нд Монгол улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, улсын арслан М.Мөнгөний нэрэмжит барилдаан товлогдсон бол арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан болно.

Харин энэ зуурт арваннэгдүгээр сарын 23-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан явагдах бол арваннэгдүгээр сарын 30-нд “Хуурнин шуугигч” барилдааны 10 жилийн ойд зориулсан өсвөрийн барилдааны тов зарлагдаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.159.181
30нд болох барилдаанд хэд хүртэл насны хүүхэд барилдах уу?