Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн талбайд 11-р сарын 5-ний өдөр гурван тоглолт явагдана.
Энэ өдрийн хоёр дахь тоглолт Дээд лигийн хүснэгтийг тэргүүлж буй Хасын Хүлэгүүд болон Дархан Юнайтед багуудын хооронд өрнөлөө.
Эхний хагас Дархан Юнайтед багийн онооны тэргүүллээр өндөрлөсөн ч, энэ нь аваргуудын буулган авахад хангалтгүй байлаа. Хасын Хүлэгүүд баг уг тоглолтод залуу тоглогчдоо түлхүү талбайд гаргаж, 73:67 харьцаатайгаар ялалт байгуулав.
Ийнхүү өнгөрсөн улирлын аваргууд шинэ улирлын эхний долоон тоглолтодоо дараалан хожлоо. Тэдний ялагдашгүй цувралыг хэзээ, аль баг зогсоох бол гэдэг сонирхолтой асуултын хариу хүлээлт хэвээр үлдэв. Харин Дархан Юнайтед баг долоо тоглож, гурав дахиа хожигдсон нь энэ.
Мягмар гарагийн онцлох тоглолт 20:40 цагаас эхлэх Би Си Эйч Найтс болон Бишрэлт Металл багуудын хооронд өрнөх нь гарцаагүй.