Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн талбайд 11-р сарын 5-ний өдөр гурван тоглолт явагдлаа.
Мягмар гарагийн онцлох тоглолт Би Си Эйч Найтс болон Бишрэлт Металл багуудын хооронд өрнөв. Уг тоглолтод Би Си Эйч Найтс баг 81:76 харьцаатайгаар хожсон юм.
Тэдний бүрэлдэхүүнээс О.Эрдэнэцогт гялалзсан тоглолтыг толилуулж, улирлын үнэ цэнтэй тоглогчийн шагналд хүчтэй өрсөлдөхөө тунхаглав. Тэрбээр энэ тоглолтод 30 оноог цуглуулсан нь бүх тоглогчдыг тэргүүлэх үзүүлэлт боллоо.
Энэ улирлын тав дахь ялалтаа дархалсан Би Си Эйч Найтс баг хүснэгтийн дэд байр руу дэвшсэн бол Металл тав дахь хожигдлоо хүлээснээр есдүгээр байрт эрэмблэгдэж байна.
Өчигдөр явагдсан бусад тоглолтуудын дүнг танилцуулбал, Бодонгууд улирлын дөрөв дэх хожлоо тунхагласан бол ТЛЖ баг дөрөв дэх ялагдлаа хүлээв. Ингэснээр эл хоёр багийн хожил, хожигдлын харьцаа эн тэнцлээ.
Харин өнгөрсөн улирлын аварга Хасын Хүлэгүүд баг шинэ улирлын эхний долоон тоглолтодоо дараалан хожсон бол Дархан Юнайтед баг долоо тоглож, гурав дахиа хожигдов.
Үндэсний Дээд лигийн талбайд пүрэв гарагт гурван тоглолт явагдах хуваарьтай байна.