Монголын шигшээ багийн тоглогч Онолбаатарын Хулан энэ улирлаас Хятадын Дээд лигийн “Wuhan Cranes” багт хүчин зүтгэж байгаа билээ.
Тэрбээр Монголын эмэгтэй сагсчдаас анхлан мэргэжлийн лигийн багтай гэрээ үзэглэж түүхэн амжилтыг бүтээгээд буй.
О.Хулан 11-р сарын 17-ны өдөр Хятадын WCBA лигийн анхны тоглолтодоо оролцож 11 минутыг талбайд өнгөрүүлэхдээ зургаан оноо, гурван самбар, нэг хаалтыг толилууллаа.
Гэвч түүний хүчин зүтгэж буй “Wuhan” баг “Shaanxi”-д 82:73 харьцаатайгаар хожигдсон юм.