Ирэх 12 дугаар сарын 7, 8-нд Наран улсын нийслэлд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн явагдана. АНЭУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виктор Скворцов тус тэмцээнд хоёрхон тамирчин илгээнэ гэж мэдэгдлээ. Хоёр жүдоч нь хоёулаа манай монгол тамирчин байгаа юм.
Эрэгтэй 66 кг-д Б.Нармандах, эмэгтэй 52 кг-д Б.Алтанцэцэг барилдах гэнэ.
Уг нь тэмцээний анхны мэдүүлэгт 52 кг-д Б.Хорлоодой бичигдсэн байсан юм.
“Женко” клубын тамирчин Б.Алтанцэцэг АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдахаар 2022 онд Арабыг зорин одсон. 26 настай. 2019 онд Хонконгод болсон Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.