Өнгөрсөн аравдугаар сард Нью-Йорк хотод “Тимоти Шаламэтэй хэн адилхан бэ” уралдаан болсны дараа АНУ даяар алдартнуудын ихрийг хайх хөдөлгөөн өрнөсөн юм. Тимотигийн дараа Зейн Малик, Гарри Стайлс, Дев Патель, Жереми Аллен Уайт гэж үргэлжлээд одоо к-поп оппын ээлж ирлээ.
Чикаго хотын Пинг Том цэцэрлэгт BTS хамтлагийн Жон Жонгүгтэй хамгийн адилхан хүний уралдаан болж, ялагч нэг шил сөжү, 20 ам.долларын шагнал хүртсэн байна. Оролцогчид өргөн өмд, ээмэг бөгж, шивээс гээд Жон Жонгүктэй адилхан болох гэж ихэд хичээсэн байлаа.
Уралдаанд 260 мянган дагагчтай ютубер Эндрю Александр түрүүлсэн байна.
Харин ихэнх фэн түүнийг огт төсгүй байна, хувцас хэрэглэлээрээ дөхөх гэж оролджээ гэж шүүмжилжээ.