UBLife Logo
Newsfeed

Монгол улс цахим спортын тамирчдаа үнэлэх цаг нь болсон

Монгол улс цахим спортын тамирчдаа үнэлэх цаг нь болсон

Нэгэн цагт зөвхөн зугаа цэнгэл, цаг нөхцөөх зүйл мэт санагддаг байсан цахим тоглоомууд орчин цагт хэдэн тэрбум доллароор үнэлэгдэж, дэлхий дахины анхаарлын төвд байдаг мэргэжлийн спорт болтлоо хөгжжээ. Манай улсын хувьд цахим спорт бол шинэ салбар. 2000 оны эхэн үеэс л цахим спорт гэх нэр томьёо монголд ашиглагдаж эхэлсэн бол сүүлийн 4-5 жилд эрчимтэй хөгжиж байна. Манай тамирчид улсаа төлөөлөн олон улсын тэмцээн уралдаанд оролцож, амжилтаа алхам алхмаар ахиулсаар өнөөдрийн энэ цаг үед дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтаж байгааг “The Mongolz” багийн жишээнээс харж болно.

Шилдгүүдтэй хийсэн бэлтгэл шилдэгт хүргэв

"The MongolZ" шиг тэргүүлэх багийн хувьд ийм амжилт гаргахад ивээн тэтгэгчийн нөлөө асар их байв. Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигдэхүйц бодит үр дүнд хүрэх энэ хугацаанд 1XBet хувь нэмрээ оруулжээ. Хамтын ажиллагааны эхэн үед Mongolz баг томоохон тэмцээнүүдэд оролцож байсан ч топ багуудын эсрэг тоглолт дээр туршлага дутмаг байгаагийн улмаас шагналт байруудыг хараахан эзэлж чаддаггүй байв. Ийнхүү CS төрөлд дэмжлэг хэрэгтэй байгааг тэд анзаарч Mongolz багийнхныг Европын улсуудад зохион байгуулагддаг өртөг өндөртэй сургалтуудад хамруулж эхэлжээ. Энэ нь Mongolz багийн хувьд цагаа олсон дэмжлэг байлаа. Европын шилдэг багуудтай удааны хугацааны турш бэлтгэл хийсний үр дүнд тамирчдын ур чадвар илтэд сайжирч, амжилтаа ахиулж байв. Олон улсын хэд хэдэн томоохон тэмцээнд амжилттай оролцсоны дараа CS төрөлдөө шилдэг нь болох зорилт тавьсан ба Европт тогтмол зохион байгуулагддаг “bootcamp”-д явах шаардлагатай бүхий л зүйлээр хангаж, чанартай бэлтгэл хийх боломжийг 1XBet бүрдүүлж өгсөн юм. Энэ бүхний үр дүнд өнөөдөр Mongolz шилдгүүдийн эгнээнд дуу нэгтэйгээр багтаж байна. HLTV-ийн чансаагаар дэлхийд есдүгээр байранд, Valve Global-ийн чансаагаар дэлхийд тавдугаарт бичигдэнэ гэдэг бишрэм амжилт билээ.

Цахим спорт урьд өмнө байгаагүйгээр хурдацтай хөгжиж, цар хүрээгээ тэлэхийн хэрээр илүү их хөрөнгө мөнгө, боломж, өрсөлдөөн тэнд эргэлдэж байна. Албан ёсны спорт гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байгаа энэ цаг үед манай улс ч мөн адил өндөр ач холбогдол өгөх цаг нь болсон. Энэ спортод хайртай, ур чадвартай, тууштай хичээллэх чин хүсэлтэй тамирчдаа дэмжиж, шинэ үеэ бэлтгэн гаргахад анхаарах нь нэн чухал. Энэ ажлын хүрээнд тэд дан ганц ивээн тэтгэгчийн үүрэг гүйцэтгэхээс илүү хүчирхэг баг, тамирчдын суурийг бэлдэж, тууштай хичээллэх, ур чадвараа ахиулах, улмаар олон улсын тавцанд амжилт гаргах замыг гэрэлтүүлж, цахим спортын түүхийг бүтээлцэж байгаа аж.

Монголын цахим спорт сонирхогчдын цар хүрээ нэмэгдэж байгааг өнгөрөгч баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 22-ны өдөр зохиогдсон Mongolz багийн фенүүдтэй хийсэн уулзалтаас харж болно. Хоёрхон цаг үргэлжилсэн энэ арга хэмжээнд нийт 500 гаруй шүтэн бишрэгч, дэмжигч, фенүүд нь цуглаж, тамирчидтайгаа дурсгалын зураг татуулан, гарын үсгийг нь авсан юм. Мөн уулзалтын үеэр багийн албан ёсны мерчүүд худалдаалагдсан ба асуулт хариултын тэмцээн зохиогдож, ирсэн фенүүд дундаа гарын бэлгийг ч гардуулж амжжээ. Цахим спортод сонирхолтой нас насны фенүүд хуран цуглаж, тамирчдадаа урмын үгсээ хайрласан энэхүү уулзалтыг 1XBet зохион байгуулжээ. Ивээн тэтгэгчийн дэмжлэг болон Mongolz багийн хичээл зүтгэл хосолсноор Монгол улсыг дэлхий нийтэд таниулж, “монгол” хэмээх нэрийг дэлхийн чихнээ дурсгаж байна. Цаашид ч энэхүү хамтын ажиллагаа монголын цахим спортын хөгжилд хувь нэмрээ оруулж, олон олон баг тамирчдын амжилтын үүдийг нээх биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.