UBLife Logo
Дэлхий

Фото: Европоос татгалзсан Гүржид эсэргүүцлийн жагсаал болж байна

Фото: Европоос татгалзсан Гүржид эсэргүүцлийн жагсаал болж байна

Гүржийн Засгийн газраас Европын холбоонд гишүүнээр элсэх хэлэлцээрээ 2028 он хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсний дараа Тбилиси болон бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал эхэллээ.

Ерөнхий сайд Ираклий Кобахидзе “Бид Европын холбоонд элсэх зорилготой хэвээр байгаа ч 2028 он болтол хэлэлцээр хийхгүй. 2030 онд элсэх бодолтой байна” гэж мэдэгдсэн юм.

Яагаад хугацааг хойшлуулсан талаар Ерөнхий сайд Европын зарим улс төрчид хэлэлцээрийг шантаж хийх хэрэгсэл болгон ашиглаж байгаа учир гэж тайлбарласан.

Мөн Европын парламент олон жилийн турш Гүржийг доромжилж ирсэн гэж тэр хэлсэн.

Энэ мэдэгдэл Барууны талыг баримтлагч сөрөг хүчнийг гудамжинд жагсахад хүргэлээ.

Ерөнхийлөгч Саломе Зурабишвили “Засгийн газар өөрийн ард түмэн, улс орныхоо өнгөрсөн болон ирээдүйд дайн зарлалаа” гэж шүүмжилсэн байна.

Жагсагчид Парламентын ордны гадаа цугларч эхлэн, удалгүй цагдаа нартай мөргөлдсөн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.