UBLife Logo
Улс төр

БНСУ-ын парламент Цэргийн онц байдлыг цуцаллаа

Ub.life
Ub.life
БНСУ-ын парламент Цэргийн онц байдлыг цуцаллаа

БНСУ-ын парламентын 300 гишүүнээс ордонд нэвтэрч чадсан 190 гишүүний бүгдийн саналаар Ерөнхийлөгч Юн Сок Ёлын зарласан Цэргийн онц байдлыг хүчингүйд тооцов.

Тэрбээр өнөө орой телевизийн гэнэтийн мэдэгдэл хийж Умард Солонгосын нөлөөллөөс улс орноо аврах зорилгоор үүнээс өөр гарц байсангүй гэж мэдэгдээд байсан юм. Гэсэн хэдий ч сөрөг хүчин буюу Ардчилсан нам, Ерөнхийлөгч Юн Сок Ёлын өөрийн төлөөлдөг Ард түмний хүч намын гишүүд ч тэр гэнэтийн энэ шийдвэрийг эсэргүүцсэн байр суурьтай байсан юм. Цэргийн онц байдлын улмаас парламентын ордонд нэвтрэхэд хүндрэлтэй байсан ч, 190 гишүүн буюу олонх нь нэвтэрч, улмаар 190-0 гэсэн саналаар Юн Сок Ёлын зарласан Цэргийн онц байдлыг хүчингүй болгоход санал нэгдэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Хууль тогтоогчдод хуулийн төслийг дахин нухацтай авч үзэх, улс төрийн намуудын санхүүжилтын ил тод байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж, олон улсын стандарт, зөв жишигт нийцүүлэхийг зөвлөжээ.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Наадам найр дөхсөнтэй холбоотой иргэдийн анхаарал суларсан үеэр төсөвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэх нь иргэдийн мэдэх эрхэд халдсан, мөн иргэдийн оролцоог үгүйсгэж байна