12 сартай зэрэгцэн эцэст нь өвлийн улирал Улаанбаатар хотод айлчлан ирлээ. Их хотын түгжрэлтэй, завгүй амьдралын хажуугаар автобус олон цагаар хүлээн зогсоно гэдэг хүйтний улирлын бас нэгэн хүндхэн даваа билээ. Автобус хүлээх зуур амнаас уур савсаж, хацар чимчигнэн, хурууны үзүүр бээрч эхлэх мэдрэмжийг мэдэрч үзээгүй хүн ховор биз ээ. Тэгвэл энэ цаг ард хоцорч, хүйтэн өвлийг дулаацуулах олон улсын стандартыг хангасан, өндөр хурдны интернэттэй дулаан автобусны буудал 120 мянгатад бий болжээ.
Хэдэн ч цагаар автобус хүлээсэн дарахгүй тухтай байна гэдэг дэндүү гоё биш гэж үү?
Дулаан автобусны бас нэгэн гоё зүйл нь автобус хүлээж байх зуураа гар утсаа цэнэглэх боломжтой гээд бод доо.
Зөвхөн утсаа цэнэглээд зогсохгүй Юнителийн өндөр хурдны интернетийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой аж. Хүүхэд залуус, иргэд автобус хүлээнгээ автобусны ирэх цагийг харах, интернэтээс хэрэгтэй мэдээллээ харах зэргээр ашиглаж болно.
Хүйтэн өвлийг дулаацуулах хамгийн дулаан газар
Халуун хүйтнээр үлээх air condition, шалнаасаа халдаг, 3 давхар шилтэй, шөнөдөө маш гоёмсог асах гэрэлтүүлэг, 24 цагийн гадна дотор камержуулалт, кодтой хаалга, дотроо суух сандалтай иргэдийн ая тухтай байдлыг хангасан орчинтой аж.
Хэрэгтэй цагт, хэрэгтэй хүмүүстээ, хэрэгтэй байршилд бий болсон өндөр хурдны интернэттэй, сэтгэл дулаацуулам дулаан автобусны буудал Улаанбаатарчуудад хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг байлаa.