Латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Австрийн Вена хотноо явагдахаар товлогджээ.
Сүүлийн хоёр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт “Moon dance” хамтлагийн нэр өнөө жил дэлхийн аваргын танхимд арав дахиа цуурайтах юм. Тэд бол дэлхийн аваргаас медаль зүүсэн анхны ази хамтлаг.
Харин "Star" хамтлагын тухайд, өнгөрсөн жилийн ДАШТ-ий үеэр шуугиан дэгдээж, тавдугаар байрт шалгараад буй.