Японы сүмо бөхийн холбооноос 2025 оны аравдугаар сарын 15-19-нд Лондон хотод дээд зиндааны бөхчүүдийн тойргийн барилдаан зохион байгуулах болсноо албан ёсоор зарлалаа. Сүмо бөхийн холбооны тэргүүн Хаккахү ояката Лондон хотын Royal Albert Hall-д хэвлэлийн бага хурал зарлаж, “Японы уламжлалт өв соёлыг Их Британид танилцуулах болно” гэж мэдэгдлээ. Тус хотод 1991 онд сүмочид айлчилж, дээд зиндааны барилдаанд нь Хаккаү ояката ёкозүна байхдаа түрүүлж байсан түүхтэй.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-3147cdf3-4b6c-4f51-971a-c3c37e297277.jpg)
Хэвлэлийн хурлын үеэр жюүрёо зиндааны бөх Китановака сүмо бөхийн үндсэн дасгал, мэхнүүдийг үзүүлж сонирхууллаа. Тэрээр “Ирэх жил Лондоны тойргийн барилдаанд оролцох болбол түрүүлэхийн төлөө шамдах болно” гэж ярьсан байна.
Их Британийн хэвлэлээс эмэгтэй хүн дохёонд гарч болдоггүй талаар нэлээд асуусан ч Хакккаү тэргүүн хариулсангүй. Харин “Одоо дэлхийд сүмо бөхийг сонирхогчдын тоо эрс нэмэгдэж байна. Башё төдийгүй жирийн бэлтгэл үзэхээр ирдэг гадаадын жуулчид их байгаа” гэж танилцуулсан.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-9511ad46-9032-4004-bebf-6c673faa5a16.jpg)
Лондон башё 2025 оны аравдугаар сарын 15-19-нд Royal Albert Hall-д болно. Дээд зиндааны бөхчүүд тав хоног өрсөлдөнө. Мөн сүмо бөхийн уламжлал, ёс заншлыг танилцуулах болно. Тасалбарыг нэгдүгээр сараас борлуулах юм.