БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл улс орондоо онц байдал тогтоож, улс төрийн хямрал үүсгэсний дараа G-Dragon-ы ‘Coup D’etat’ цомог Өмнөд Солонгосын хайлтын системд тэсрэлт тарилаа. Энэ цомгийн ард түмэнд хандсан өөрчлөлт, хувьсгал хийх уриа, үзэл санаа нь яг одоогийн хямралын үед яг тохирч байгаа ажээ.
Цэргийн онц байдал зарласны дараа ‘Coup D’etat’ цомгийн хайлт илт нэмэгдсэн байна. Зөвхөн нэр нь төдийгүй дуунуудынх нь түлхүүр үгс тэр дороо Melon системийн хайлтад бүртгэгдэж эхэлжээ. ‘Coup D’etat’ гэдэг нь франц хэлнээс орж ирсэн, хүчээр төрийн эргэлт хийх гэсэн утгатай үг бөгөөд сонсогчдын ухамсарт тухайн үйл явдалтай тун ойролцоо буусан бололтой.
2013 онд гарсан ‘Coup D’etat’ клип онц байдлын дараа хандалт нь хэд дахин нэмэгдэж, сэтгэгдлийн тоо эрс өссөн байна. Хуучны тогтсон байдлыг өөрчилж, нураа гэсэн цомгийн гол үзэл санааг жагсагчид баярлан хүлээн авсан байна.