UBLife Logo
Хөгжим

Фото: Жисүгийн Инчон стиль

Фото: Жисүгийн Инчон стиль

BLACKPINK хамтлагийн Жисү энэ сарын 5-нд Таиландад загварын шоунд орохоор Инчон буудал дээр хүрэлцэн ирлээ.

Түүний Инчон стиль хөнгөхөн, энгийн ч тансаг байдлаараа олны анхаарлыг татсан. Үсээ шулуун тавьж, савхин хүрэм, цагаан топ, өргөн хар жинсэн өмд, жижигхэн цүнх гээд фэнүүдийг нь ихэд баярлуулсан юм.

БНСУ-ын олон улсын Инчон нисэх буудлын захиргаанаас алдартнуудыг гадаад явах, эх орондоо эргэж ирэхэд нь фэнүүд цугларч, бусад үйлчлүүлэгчдэд түвэг учруулж байна хэмээн оддыг тусгай хаалгаар гаргаж байх шийдвэр гаргасан билээ. Гэвч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, шийдвэрээ цуцалсан. Цахим ертөнцийн шүүмжлэлээр дэлхийд тэргүүлдэг солонгосчууд “Жирийн хүмүүсээс илүү эрх эдлэх гэж байна”, “Тусгай хангамж” гэж шүүмжилсээр зогсоосон юм. Ингээд алдартнууд маань энгийн бидэнтэйгээ адилхан хаалгаар орж, гардаг хэвээр үлдсэн.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.