Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Хятадын Тайпэй, ХонгКонг, Макаогийн багууд хүч сорьдог Зүүн Азийн Супер лигт 2025-26 оны улирлаас Монголын Дээд лигийн аварга баг оролцохоор боллоо.
Энэхүү шинэ дэвшил Монголын клубүүдэд бусад улсын багуудтэй өрсөлдөх боломжийг олгож буйгаас гадна санхүүгийн хувьд томоохон хувь нэмэр болох учиртай.
Зүүн Азийн Супер лигийн багууд нэг улиралд зургаан тоглолт хийх бөгөөд эдгээрийн гурвыг нь өөрсдийн талбайд хүлээн авах юм.
Тэмцээний нийт шагналын сан 2.5 сая доллар төдийгүй оролцогч багууд хожих бүрийдээ нэмэлт урамшуулал авах бололцоотой.