Шинэ он гарахын өмнөхөн БНСУ-д Jeju Air компанийн Boeing 737 иргэний тээврийн онгоц осолдож, 170 гаруй хүн амь насаа алдсан билээ.
Өчигдөр /2025.01.02/ Өмнөд Солонгосын Байгалийн гамшгийн үед тусламж үзүүлэх Hope Bridge үндэсний холбооноос “BTS хамтлагийн дуучин J-Hope “Jeju Air” онгоцны осолд өртөгсөд, хохирогчдыг дэмжих зорилгоор 100 сая вон хандивлалаа” гэж мэдээллээ.
Дуучин залуу өөрөө “Энэ ослын талаар сонсоод ямар нэг хийж чадах зүйл юу билээ гэж бодсон. Хохирогсод, тэдний гэр бүлд бага ч гэсэн тус дэм болох үүднээс хандив өргөсөн юм” гэж мэдэгдсэн байна.
J-Hope 2023 онд үерт өртсөн бүс нутгийн иргэдэд мөн 100 сая вон өргөж байсан юм.