Дэлхийн улс орнуудын паспортын хүчирхэг байдлыг хэмжих олон улсын индекс буюу “Henley Passport Index”-с гаргасан энэ оны хамгийн хүчирхэг паспортын жагсаалтыг Сингапур тэргүүлжээ. Өнгөрсөн жилийн жагсаалтын эхний байранд зургаан улс зэрэгцэж байсан бол энэ жил Сингапурын иргэд 195 улсад визгүй зорчих боломжтойгоор илт давуу тэргүүлсэн байна.
Хоёрдугаар байрт 193 улсад визгүй нэвтрэх эрхтэйгээр Япон бичигдсэн бол гуравдугаарт Өмнөд Солонгос, Финланд болон Герман, Итали, Франц, Испани зэрэг барууны дөрвөн орон 192 улсад визгүй зорчих боломжтойгоор зэрэгцэн эрэмбэлэгдсэн байна.
Хамгийн хүчирхэг гадаад паспорттой улсууд:
Сингапур – 195 улс
Япон – 193 улс
Герман, Франц, Итали, Испани, Өмнөд Солонгос, Финланд – 192 улс
Австри, Дани, Ирланд, Люксембург, Нидерланд, Норвеги, Швед – 191 улс
Бельги, Шинэ Зеланд, Португал, Швейцарь, Их Британи – 190 улс
Харин Монгол Улсын хувьд 66 улс руу визгүй зорчих эрхтэйгээр 76 дугаарт эрэмбэлэгджээ.