Жил бүр оюутан залуусын хүлээдэг, уламжлал болгон зохион байгуулдаг “Гадаадад Тэтгэлэгтэй Суралцацгаая” боловсролын өдөрлөгт 2-р сарын 09-ны өдөр 10:00 цагт Тусгаар Тогтнолын Ордонд болох гэж байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү арга хэмжээнд ирсэн тэтгэлэг сонирхогчдоос /үзэгчид дундаас/ нэг хүнд Ирланд улсын хэлний бэлтгэлд суралцах 100% эрхийн бичгийг “Европын оловсролын төв” гэх байгууллагаас олгох аж.
Боловсролын өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
Европын боловсролын төв нь 2019 оноос хойш албан ёсны эрхтэйгээр Ирланд улсын 30 гаруй сургуулийн Англи хэлний бэлтгэл, бакалавр, магистрын хөтөлбөрт зуучлах сургалтын виз мэдүүлгийн цогц үйлчилгээ үзүүлсээр ирсэн байна. Тус байгууллага 2025 оноос эхлэн оюутнууддаа сургалтын төлбөрийн хуваан төлөх нөхцөл болон хөнгөлөлттэй суралцах боломж, тэтгэлэг зэргийг танилцуулж эхэлжээ. Европийн боловсролын төвын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.