UBLife Logo
Хөгжим

“The Wasabies" хамтлагийг Япон дахь “Соёлын элч”-ээр томилов

“The Wasabies" хамтлагийг Япон дахь “Соёлын элч”-ээр томилов

"The Wasabies" охидын хамтлагийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн 2024 оны А/68 тоот тушаалаар Япон Улс дахь “Соёлын элч”-ээр томилсон гэрчилгээг Элчин сайд Б.Баярсайхан хоёрдугаар сарын 3-ны өдөр ЭСЯ-нд гардуулав.

Тус хамтлаг нь “Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас үүссэн бөгөөд 2018 онд таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан, өдгөө 7 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Уг хамтлагийг үүсгэн байгуулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер Б.Наранзун хамтлагийн хамт “Соёлын элч”-ийн гэрчилгээгээ гардан авч “Өөрсдийн дуу хоолой, уран бүтээлээр дамжуулан Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөх, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, Монгол Улсын эерэг үлгэр дуурайллын төлөөлөл болох үйлсэд хүчин зүтгэх болно" гэв. Хамтлаг нь цаашид Япон Улсад япон хэлээр өөрийн уран бүтээлээ толилуулахаар ажиллаж байна.

Япон Улс дахь Монгол Улсын Соёлын элчээр Япон Улсын иргэн Н.Сато, Я.Мики, С.Мацүозава нар ажиллаж байгаа бөгөөд 2025 онд Монгол Улсын иргэн Б.Болд-Эрдэнэ, "The Wasabies" охидын хамтлаг тус тус томилогдон ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.