ОХУ-ын дасгалжуулагч Станислав Черчесов Казахстаны хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаад амжилт гаргаж чадалгүй халагдлаа. Түүнийг 2024 оны зун Казахстаны хөлбөмбөгийн холбоо урьсан бөгөөд тэр үед Казахстаны шигшээ баг хоёр удаа Европын АШТ-ий шувтаргын шатанд шалгарах тун дөхөөд хасагдчихаад байлаа. Ингээд жилийн 1.2 сая еврогийн цалингаар Черчесовыг авсан бөгөөд энэ нь Европын аварга Луис де ла Фуэнтегийн цалинтай ижил түвшинд, Евро-2024 тэмцээнд оролцсон арван дасгалжуулагчаас өндөр цалин байлаа. “Орос хэлээр казах тамирчдтай ойлголцох тул хэлний асуудал байхгүй. Орчуулагчаа дагуулаад, Казахстанд дасах гээд зовж байгаа дасгалжуулагч бидэнд хэрэггүй. Мэдлэг, туршлагатай, харизмтай дасгалжуулагч. Чанартай, сайн зүйл хямдхан байдаггүй” гэж Казахстаны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Адлет Барменкулов ярьж байлаа.
Гэвч Станиславын удирдлага дор Казахстаны баг 6 тоглохдоо 1 тэнцэж, 5 ялагдсан юм. Хамгийн хачирхалтай нь түүний баг нэг ч гоол хийсэнгүй. Бөмбөгний харьцаа 0:15 гээд бод. Халахаас өөр арга байхгүй.
Харин ОХУ-д энэ мэдээг тун таагүй хүлээж авсан юм. ЗХУ-ын шигшээ болон ЦСКА багийн тоглогч асан Владимир Пономарев энэ талаар “Черчесов маш ухаантай, шилдэг дасгалжуулагч. Яагаад тэр энэ тэнэг Казахстанд оччихдог байна? Казахстанд хэзээ ч сайн хөлбөмбөгч байгаагүй. Черчесов Польш, Унгарт сайн ажилласан. Ур чадваргүй казах хөлбөмбөгчидтэй амжилт гаргах боломж түүнд байгаагүй. Тэр тэдэнд хөлбөмбөг тоглохыг зааж өгөх гэж очоогүй. Казахууд төрөлхийн хөлбөмбөг тоглох чадваргүй. Тэд морь унаад цохиур модоор бөмбөг цохидог тоглоомоо л тоглож байвал таарна. Эсвэл морин дээрээс нэг нэгрүүгээ хонь шидэж тоглоод байхдаа таарсан улсууд. Хөлбөмбөг бол казахуудын спорт биш” гэжээ.
Орос балай согтуу иван нар ази иргэдыг дээрэлхэж гутааж бн даа
Энэ үг Монголчуудаз бүр их хамаатай
Хүнийг муу хэлэх яах вээ? Манайх дээргүй дээрээс нь ядаж байхад дарга нар санхүүгий нь хоосруулчна. Хөгжилд нь чөдөр болсоор урагшаа ахиулдаггүй!

Munkhbat Dunya18.136.196.143 Тэнэг иван
Munkhbat Dunya3.0.48.182 Тэнэг иван