Өчигдөр АНУ-д болсон “Грэмми-2025” шагнал гардуулах ёслолд дуучин Шакира 12 настай Милан, 10 настай Саша хөвгүүдээ дагуулан ирсэн байлаа. Тэрээр “Оны шилдэг латин америк цомог” шагнал хүртсэн юм.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-89260734-b2c4-4b0a-8288-7d7a5fb43f86.jpg)
Түүний хоёр хүү ёслолд мөнгөлөг өнгийн ижил костюм өмссөн байлаа. 48 настай дуучин бүсгүй шагналаа аваад “Миний хүүхдүүд энд надтай хамт байна. Би хөвгүүдийнхээ зөөлөн, сайхан сэтгэлээр бахархаж байна. Үргэлж дэмждэгт баярладаг шүү. Та хоёртоо хайртай” гэж хүүхдүүддээ талархал дэвшүүлэв.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-2bee751d-9a6d-4ddc-aa99-367e8266b532.jpg)
Шакира, хөлбөмбөгч Жерар Пике хоёр 2010 онд танилцсан. Хэдийгээр арван насны зөрүүтэй байсан ч тэд гэрлэж, 2013 онд Милан, 2015 онд Саша төрсөн юм. Гэвч хосууд 2022 онд салсан билээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-4116d32a-ccf5-4ead-9ae9-6fe6ed1010ef.jpg)