UBLife Logo
Спорт

Криштиано Роналду 2025 он гарснаар зургаан тоглолтод ДОЛООН гоол орууллаа

Криштиано Роналду 2025 он гарснаар зургаан тоглолтод ДОЛООН гоол орууллаа

Мягмар гарагийн үдэш Азийн Аваргуудын лигийн тэмцээний хэсгийн шатны 7-р тойрогт явагдсан “Аль-Насср” болон “Аль-Васл” клубүүдийн тоглолт 4:0 харьцаатай талбайн эздийн хожлоор өндөрлөв.

Эл тоглолтод Португалийн шигшээ багийн ахлагч Криштиано Роналду дубль толилуулсан юм. Лхагва гарагт 40 нас хүрч буй тэрбээр шинэ гоолын баяраа дэлхий нийтэд танилцуулсан.

Түүний шинэ гоолын баяр нь хөөрч буй хөлөг онгоцыг дүрслэх авч өнөөх онгоцоо онолдож буй дохио зангааг харуулав.

Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт “Астон Вилла”-гаас өндөр үнэтэйгээр буурь сэлгээд буй Жон Дуран “Аль-Насср”-ын төлөөх анхны тоглолтодоо оролцлоо. Тэрбээр хэдий гоол оруулаагүй ч гэсэн тун үр бүтээлтэй ажиллаж, Роналдугийн хойно эрэмблэгдэх хэмжээний өндөр үнэлгээг авсан юм.

Роналду 2025 он гарснаар зургаан тоглолтод оролцож, долоон гоол оруулаад байна.

Энэ нь түүний замналын 923 дахь гоол билээ.

Түүнчлэн Роналдугийн 30 нас хүрэхээсээ өмнө оруулсан гоолын тоо болон 30 наснаасаа хойш оруулсан гоолын тоо хоёрын хооронд ердөө гуравхан тооны зөрүү үлдлээ.

Тэрбээр энэ улирлын Азийн Аваргуудын лигт зургаан гоол оруулснаар эл тэмцээний шилдэг мэргэн буучдын хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.