Мэргэжлийн сүмо бөхөд хүч сорьж байсан бразил сүмоч Күниазүма буюу Вандер Рамос нэгдүгээр сарын 27-нд Бразилын Сан Пауло хотод нас баржээ. 49 настай байлаа. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс гэнэ.
Күниазүма 1975 онд Сан Паулод төрсөн. Дунд сургуульд байхдаа сүмо барилдаж, 1991 онд Таманой дэвжээнээс мэргэжлийн гараагаа эхэлсэн. Барилдаж байхдаа 192 см өндөр, 180 кг жинтэй байв. 2000 оны Нмрын тэмцээнд жюүрёо зиндаанд дэвшиж, нийт 10 башё жюүрёод барилдсан. Бразилын хоёр дахь сэкитори. 2004 онд зодог тайлаад бизнес эрхэлж байжээ.