UBLife Logo
Спорт

Бямба, ням гарагуудад Бөхийн өргөөнөө улс, аймгийн цолтой 128 бөх барилдана

Бямба, ням гарагуудад Бөхийн өргөөнөө улс, аймгийн цолтой 128 бөх барилдана

Хоёрдугаар сарын 8-ны өдөр 11:00 цагаас Бөхийн өргөөнд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болохоор товлогджээ.

Тэгвэл хоёрдугаар сарын 9-ны өдөр 13:00 цагаас Баянзүрх хайрханы хишиг улс, аймгийн цолтой 128 бөхийн наадаантай.

2025 он гарснаар заалнаа явагдсан улс, аймгийн цолтнуудын эхний барилдаанаас Н.Батсуурь дархан аварга цолтойгоор анхны түрүүгээ авсан билээ.

Сонирхуулахад, одоогоор бөхчүүдийн чансааг улсын заан С.Сүхбат тэргүүлж байна. Харин түүний ард улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон нар эрэмблэгдэж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.