Өнгөрөгч нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ гэр бүлээс амьд үлдсэн ганц хүн буюу цэрэгт алба хааж байсан том хүү О.Одбаяр өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн.
Энэ явдлын дараа олон нийтийн зүгээс сошиал орчинд хариуцлага нэхэж, үзэл бодлоо илэрхийлсээр байна.







































