“Squid Game 2” кинонд тоглож, нэр хүнд нь дахин сэргээд байгаа дуучин, жүжигчин T.O.P-ийн нэр BIGBANG хамтлагийн албан ёсны YouTube сувагт дахин бичигдсэн нь к-поп ертөнцөд олон янзын цуурхал гаргаад байна. Таван гишүүнтэй байсан тус домогт хамтлаг T.O.P, Сынри гэсэн хоёр сахилгагүй гишүүнээсээ болж, бүрэн бүрэлдэхүүнээр цугларах боломжгүй болсон. Хэрэв том хэрэгт орооцолдсон Сынрид БНСУ-ын урлагийн ертөнцөд дахин ирэх боломж бараг байхгүй бол хар тамхины хэрэгт ороод шийтгэлээ хүлээсэн T.O.P бол өөр хэрэг.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-ac6c7f14-bf4d-4210-a63d-b973893917f5.png)
Саяхан гарсан мэдээгээр BIGBANG хамтлаг албан ёсоны хуудастаа гишүүдээ G-Dragon, Тэян, T.O.P, Тэсон гэж бичсэн байсан нь ч гол рэп дуучныг хамтлагтаа эргэн ирэх найдлага төрүүлж байгаа юм.
T.O.P 2022 онд YG Entertainment агентлагтай байгуулсан гэрээ нь дууссаны дараа BIGBANG хамтлагаа орхисон билээ.