Хайр, романтик сэтгэлийн бэлгэ тэмдэг болсон Валентины баяр дэлхийн өнцөг булан бүрд хосуудын хувьд онцгой өдөр билээ. Зарим хүмүүс хайртай дотнын хүндээ цэцэг, шоколад, бэлэг дурсгалын зүйлсээр гэнэтийн бэлэг барьдаг бол дэлхийн алдартнуудын хувьд энэ баяр илүү сүрлэг, тансаг байдлаар өнгөрдөг.
1. Ким Кардашьян – 1000 гаруй сарнай
Шоу ертөнцийн хамгийн алдартай хосуудын нэг байсан Канье Уэст Ким Кардашьянд зориулан 1000 ширхэг улаан сарнай цэцгээр гэрээ чимэглэж, романтик гэнэтийн бэлэг барьсан.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-8ad4a1b7-c6e2-4838-ac92-70d352cdfb93.jpg)
2. Анжелина Жоли – 200,000 ам.долларын дээд зэрэглэлийн зуслан
Брэд Питт эхнэр Анжелина Жолид зориулан Францын Прованс дахь байшин худалдаж авчээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-427bf481-cc8a-4ace-be82-2199fa4823c3.jpg)
3. Бейонсе – 8 сая ам.долларын платинум бөгж
Жэй Зи Валентиний баяраар Бейонсед 8 сая ам.долларын үнэтэй платинум, очир эрдэнийн бөгж бэлэглэж байсан.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-c0cca71c-e417-483f-a3f2-387e73c1dd9c.jpg)
5. Кайли Женнер – Тансаг спорт машин
Түүний экс найз залуу Трэвис Скотт түүнд тансаг зэрэглэлийн спорт машин бэлэглэж байжээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-8de219bc-9ed6-48fa-9580-c1de2ec0cdab.jpg)
6. Парис Хилтон – 200,000 ам.долларын ягаан Bentley
Хамгийн сонирхолтой нь тэрээр өөртөө Валентиний баяраар ягаан өнгийн Bentley автомашин худалдаж авч байсан.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-edb37c7f-0e10-4ffe-815c-0a329310a858.jpg)
7. Марайя Кэри – 35 каратын алмаазан бөгж
Түүний экс Жеймс Пэкер түүнд 35 каратын алмаазан бөгж (10 сая ам.доллар орчим) бэлэглэж байв.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-3c4b8b65-53c0-4338-a751-196946481bd3.jpg)
8. Том Круз – 20,000 ам.долларын үнэтэй оройн хоол
Тэрбээр тухайн үеийн эхнэр Кэти Холмст Парист Валентиний баяраар зориулж, дээд зэрэглэлийн ресторанд 20,000 ам.долларын романтик оройн зоог барьж байжээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-b6783f7f-b22e-41e2-90aa-127bc6376813.jpg)
9. Кристен Стюарт – 40,000 ам.долларын үзэг
Роберт Паттинсон Валентиний баяраар Кристен Стюартад 40,000 ам.долларын үнэтэй, гоёлын үзэг бэлэглэж байсан.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-cbfd2ce7-8ec6-4970-9936-8237fb419928.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-1c79f1cf-9201-4067-801e-339b334596dc.jpg)
10. Жей Ло – 2 сая ам.долларын үнэтэй спорт машин
Түүний экс Бен Аффлек түүнд Ferrari спорт машин бэлэглэж байжээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-1f6e1849-9194-4971-adeb-89a9b1c55db9.jpg)