UBLife Logo
Newsfeed

Гэгээн Валентин ийм царайтай хүн байсан

Гэгээн Валентин ийм царайтай хүн байсан

Хайр дурлалдаа умбсан залуус Валентины баяраа тэмдэглэх гээд бэлэг сэлт хайн явж байх хооронд эрдэмтэд зүгээр суусангүй. Дэлхийн бүх дурлалт хосуудыг тэтгэгч Гэгээн Валентины жинхэнэ царайг тэд гаргаж чадсан юм. Яаж гэж үү? Гэгээнтний гавлын ясыг 3D скайнер ашиглан, царай төрхийг нь тодруулсан байна.

Гэгээн Валентин гэдэг эрхмийн амьдралын талаар баримт бичиг тун хомс. Ямар ч гэсэн тэрээр гэрлэх хориотой байсан эр цэргүүдийг хайрт бүсгүйчүүдтэй нь нууцаар гэрлүүлж байгаад баригдаж, 269 оны хоёрдугаар сарын 14-нд цаазлагдсан гэдэг. Түүний гавлын яс Ромын  Санта-Мария-ин-Космедин сүмд одоо хадгалагдаж байна.

Энэ гавлын ясыг Падуи их сургуулийн эрдэмтэд гол шинжилгээний материалаа болгон ашигласан юм. Эхлээд скайнер хийлээ. Яс тун сайн хадгалагдан үлдсэн тул нүүрний байдал, эрхтнүүдийн байрлалыг тогтооход хүндрэл учирсангүй.

Дараа нь ясан дээр булчинг орлуулсан бүрхүүл тавьжээ.

Тэгээд жижиг зүйлс нэмж, үрчлээг орлуулав. Мэдээж тухайн цаг үе, цаг уурын байдал, түүхэн баримтуудыг нягт судалж байж, хийсэн.  

Бразилын график дизайнер Цицеро Мораес энэ судалгааны дүнг ашиглан, Гэгээнтний царайг гаргаж чаджээ.

Мэдээж яг 100 хувь гэхгүй ч ер нь ийм эрхэм та бүхний хайр дурлалыг “хариуцан” ажиллаж байсан нь тодорхой боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.