UBLife Logo
Спорт

ХАРБИН-2025: Э.Энхсайхан биатлоны 10 км-т 12-р байрт орлоо

ХАРБИН-2025: Э.Энхсайхан биатлоны 10 км-т 12-р байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам тав дахь өдрөө болж байгаа бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байна. Өнөөдөр биатлоны эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд 33 тамирчин оролцоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөв.

Казахстан улсын биатлончид эхний хоёр байрт орсон бол БНХАУ-ын тамирчин гуравдугаар байрт орлоо. Манай улсын баг тамирчидаас Э.Энхсайхан 12,  Б.Анхболд 15, Ж.Гантулга 18, О.Гантулга 23 дугаар байрт хурдалсан юм.

Монголын биатлоны баг тамирчдын хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн Э.Энхсайхан нь 2024 онд Европын залуучуудын аварга болсон бөгөөд Залуучуудын олимпын наадамд 12 дугаар байрт орсон бөгөөд “Милано-Кортина-2025” өвлийн олимпын наадмын эрхийн онооны төлөө өрсөлдөж байгаа билээ. Монголын биатлончид нөгөөдөр буухиа төрөлд өрсөлдөнө.

БТСУХ

Гэрэл зургийг Д.Нямбилэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.