Apple компани АНУ-ын T-Mobile, SpaceX-тай хамтран Starlink-ээр дамжуулан шууд холболтын үйлчилгээг хөгжүүлж байна.
iOS 18.3 нь Starlink-ийг дэмжих бөгөөд T-Mobile хязгаарлагдмал тооны iPhone дээр туршилт эхлүүлжээ. Туршилтын хүрээ тэлж, Android 15 үйлдлийн системтэй сонгогдсон хэрэглэгчдэд мөн нэвтрүүлсэн байна.

Apple одоогоор Globalstar-тай хамтран хиймэл дагуулын холболт санал болгож байгаа ч Starlink нь зураг, хөгжим, подкаст дамжуулах чадвартайгаараа илүү байгаа аж. Мөн Илон Маск SpaceX ирээдүйд видео стриминг дэмжихээр төлөвлөж буйг онцоллоо.

Бета туршилтад орсон iPhone-ууд үүрэн сүлжээ тасарсан тохиолдолд автоматаар Starlink-тэй холбогдох бөгөөд хэрэглэгчид Globalstar-аар мессеж илгээх, яаралтай тусламж дуудах тохиргоог идэвхжүүлэх боломжтой. Мөн SpaceX дэлхийн бусад үүрэн холбооны операторуудтай хамтран үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм.