UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Валентины хамгийн гоё 7 арга хэмжээ

Б.Энхжин
Б.Энхжин
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Валентины хамгийн гоё 7 арга хэмжээ

Хайр дурлал, халуун дулаан мэдрэмжээр дүүрэн гэгээн хайрын өдөр хаяанд ирлээ. Энэ баяр зөвхөн хосуудынх ч биш, өөрийгөө хайрлах, хайртай хүмүүстэйгээ сайхан дурсамж бүтээх гайхалтай боломж юм. Хэрэв та энэ өдрийг романтик, сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлэх төлөвлөгөө хайж байгаа бол бид танд зориулан хамгийн шилдэг 7 арга хэмжээг онцолж байна.

Энэ Валентиныг өөртөө, хайртай хүндээ, найзууддаа зориулж хамгийн гоёор тэмдэглээрэй!

Candlelight Concert

Монголд анх удаа “𝘾𝙖𝙣𝙙𝙡𝙚𝙡𝙞𝙜𝙝𝙩 𝘾𝙤𝙣𝙘𝙚𝙧𝙩” сонгодог хөгжмийн романтик лаатай үдэш энэ Валентины өдөр болох гэж байгаа аж. Хайртай хүнтэйгээ сонгодог хөгжмийн дотоод гоо үзэсгэлэнгээр аялж Гэгээн хайрын Валентины үдшийг хэзээ ч мартагдашгүй өнгөрөөгөөрэй.

Хэзээ: 2 сарын 14

Хаана: Тусгаар тогтнолын ордон

Тасалбарын үнэ: 80000₮ - 120,000₮

Book Lovers Speed Dating

Гэгээн хайрын баяраар ганцаараа гэж санаа зоволгүй хосоо олох боломжтой арга хэмжээ бий шүү. Хэрэв та номын хорхойтон бол адил сонирхолтой хүнтэйгээ учрах онцгой боломж байгаа аж. Энд та зөвхөн номын тухай ярихаас гадна магадгүй зүрх сэтгэлээ хуваалцах онцгой нэгэнтэй учрах ч юм билүү.

Хэзээ: 2 сарын 13

Хаана: Азхурын төв салбар

Тасалбарын үнэ: 24,700₮

Харольд Пинтер “The Lover: Хэнд хайр хэрэгтэй вэ?”

Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэн "The Lover" романтик, хайрын жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар УДЭТ-ын тайзнаа тоглогдоно. Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна. Хайрын утга учир өнөөдөр юу болж хувирав гэдгийг хөгжим болоод хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэх романтик жүжгийн сонирхоод үзээрэй.

Хэзээ: 2 сарын 13-16

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Тасалбарын үнэ: 30000₮-80000₮

Davaidasha "ШОКОЛАД" Live Concert

Хайрын илэрхийлэл, халуун дулаан уур амьсгал, мартагдашгүй мөчүүдийг дуртай дуучинтайгаа өнгөрөөх боломжийг бүү алдаарай. Хосоороо амьд хөгжмийн тоглолт үзэж болзох ч бас гоё шүү.

Хэзээ: 2 сарын 14

Хаана: UG Arena

Тасалбарын үнэ: 89,000₮

ROSEDUST CONCERT

Өмнөд Солонгос улсын супер од Mamamoo хамтлагийн гишүүн Hwasa болон рэппэр Kisum, Монгол улсын Uka, Mrs.M, Magnet Brain, Nene, Mvchi, Babynna, Namone зэрэг эмэгтэй уран бүтээлчдийн тоглолтыг үзэж нэг үдшийг гайхалтай өнгөрүүлээрэй.

Хэзээ: 2 сарын 15

Хаана: Steppe Arena

Coffee & Canvas date for Valentine’s Day

Хостойгоо хамт сонирхолтой хэр нь халуун дулаан мөчийг өнгөрүүлэхийг хүсвэл кофе уунгаа канвас зурах арга хэмжээг зориорой. Авьяаслаг зураач С. Шүрэнцэцэгтэй тухтай, тайван орчинд бие биенийхээ хөргийг зуран Гэгээн хайрын өдрөө хамтдаа гайхалтай романтик өнгөрүүлээрэй.

Хэзээ: 2 сарын 15

Хаана: Кempinski

Тасалбарын үнэ: 187,000₮

Wine & Canvas Even

Гэр орноо тохижуулах эсвэл хайртай дотно хүмүүстээ бэлэг болгон өгч болохуйц сайхан бүтээлүүдийг зурж, үдшийг бүтээлчээр өнгөрүүлээрэй. Уран зургийн багш тантай нэг нэгээр нь удирдан чиглүүлж, хөгжмийн уран бүтээлчийн бэлтгэсэн тусгай хөгжмийн ая хөтөлбөрийн турш эгшиглэж уран зургийн ертөнц рүү таныг хөтлөх аж.

Хэзээ: 2 сарын 14

Хаана: Norphei Art Gallery

Тасалбарын үнэ: 60'000₮

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.