Хоёрдугаар сарын 15-ны өдөр 13:00 цагаас Бөхийн өргөөнөө явагдах Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан, улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх барилдах юм.
Энэхүү наадамд зодоглохоор аварга О.Хангай, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Б.Серик, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Г.Бадрах, Д.Бат-Эрдэнэ, Т.Сайханжаргал нарын тэргүүтэй бөхчүүд бүртгүүлжээ.
Түүнчлэн сүүлийн үед заалнаа зэгсэн сайн барилдаж буй бага цолтнуудаас улсын начин Э.Батмагнай, Л.Энхсаруул, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож, арслан Е.Көптилек, Т.Төгсдөлгөөн, Ц.Төмөрцоож, М.Бэлгүтэй, О.Баярбаасан, П.Хүрэлбаатар, цэргийн арслан Д.Цэрэнням нарын бөхчүүд хүч сорих юм.
Энэ нь Сар шинийн баярыг угтсан цуврал барилдаанаас өмнө Бөхийн өргөөнөө явагдах сүүлчийн наадаан билээ.
Эл наадмын түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнах бол үзүүр бөх 5 сая, Их шөвөг шалгарсан бөхчүүд 2 сая төгрөгийн бай гардах учиртай.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-574b8c49-7543-477c-b5fc-a275b43d2df2.jpg)