UBLife Logo
Спорт

БҮХ ОДОД БЭЙ АЭРИАД ЦУГЛАЛАА

БҮХ ОДОД БЭЙ АЭРИАД ЦУГЛАЛАА

НБА буюу Үндэсний сагсанбөмбөгийн холбооны 2025 оны "Бүх оддын" 74 дэх удаагийн тоглолт Калифорниа мужийн Сан Франциско, Бэй аэриад энэ өдрүүдэд зохиогдож байна.

Энэ удаагийн "Бүх оддын" тоглолтыг дэлхийн 214 орон, бүс нутагт 60 хэлээр дамжуулах бөгөөд 72 орны ТВ шууд дамжуулах эрх авсны дотор 6 орны ТВ газар дээрээс нь тайлбарлан ( live onsite commentary) хүргэх бөгөөд энэ зургаан орны дотор зургаан үсэгтэй МОНГОЛ маань Франц, БНХАУ, Грек, Латин Америкийн хоёр ТВ -гийн хамт байна даа.

Манай Premier Sports Network сувгийн сурвалжлах баг, мөн сагсанбөмбөгийн нэрт тайлбарлагч Б.Ялалт нарын бүрэлдэхүүнтэй баг Бэй Аэриад ажиллаж байна.

Мөн 34 орны 305 хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ( сонин, сэтгүүл, мэдээллийн агентлаг гэх мэт) "Chase center" ордонд буйраа засаж, суудлаа эзэлсний дотор удахгүй 30 жилийн ойгоо тэмдэглэх Монголын спортын түүхийг тэрлэгч " ТАВАН ЦАГАРИГ" сонин маань байгаа.

Дэлхийн өнцөг булан бүрээс 34 орны фанатууд "Бүх оддын" тоглолтын худалдан авч, Бэй аэриаг зорин ирсэн мэдээлэл ч мөн байна.

"NBA All Star 2025"-ийн нэг өдрийн тасалбарын үнэ хамгийн хямд суудал 600$ -аас эхэлж, нилээн хэдэн мянга хүрч буй гэнэ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.