Б.Зоригтын нэрэмжит “Мэргэжлийн цохивор хөгжимчдийн анхдугаар уралдаан” болон Олон улсын шилдэг цохивор хөгжимчдийн тоглолт тун удахгүй буюу 3 сарын 10-14 хооронд зохион байгуулагдах гэж байна. Мексик, АНУ, Тайванийн гурван гоцлол цохивор хөгжимчин, маримба артист та бүхэнд симфони найрал хөгжимтэй хамтарсан хоёр концертыг энэхүү арга хэмжээний үеэр толилуулах болно. Та бүхэн дараах мэдээлэлтэй танилцан, заавал очиж сонирхоорой.
1. Тус тоглолтоор Тайванийн Үндэсний Чиа-Игийн их сургуулийн туслах профессор, Бостоны их сургуулийн маримба хөгжмийн багш, PhD Вэйчен Лин, Техасын Их сургуулийн багш, маримба артист, PhD, Грэммийн шагналт нэр дэвшигч Линн Вартан, Мексикийн нэрт цохивор хөгжимчин, хөгжмийн зохиолч Хавиэр Нандаяапа нар гоцлон хөгжимдөнө.

2. Шинэ Зеландын хөгжмийн зохиолч Жон Сатасын “Бүхнийг ширтэгч тэнгэр” цохиворын хоршил, симфони найрал хөгжимд зориулсан концертыг анх удаа эгшиглүүлнэ.

3. Мексикийн маримба артист Хавиэр Нандаяапагийн Маримба, симфони найрал хөгжимд зориулсан концертын дэлхийн нээлт болно.

4. Тоглолтод урилгаар хөгжмийн зохиолч Жон Сатас, удирдаач Б.Лхагвасүрэн нар оролцож улсын филармонийн симфони найрал хөгжим хөгжимдөнө.

5. Percussion Event: Competition and the Concert-ийн хүрээнд Б.Зоригтын нэрэмжит мэргэжлийн цохивор хөгжимчдийн улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд уралдааны шагналтнуудын тоглолт 3 сарын 14-нд мөн Улсын Филармонийн танхимд болох болно. Тус уралдаанаас шалгарсан гурван ангиллын шагналтнууд, МУК-ийн цохивор хөгжмийн чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжим тус тус хөгжимдөх аж.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.