UBLife Logo
Хөгжим

Юзүрү Ханю “Bow and Arrow” клипэнд төгс үзүүлбэрээ үзүүлэн фэнүүдээ баярлууллаа

Юзүрү Ханю “Bow and Arrow” клипэнд төгс үзүүлбэрээ үзүүлэн фэнүүдээ баярлууллаа

Уран гулгалтын домогт тамирчин, өдгөө 30 настай Юзүрү Ханю мөсөн дээрх ур чадвараа дахин нэг харууллаа.

Тэрбээр алдарт дуучин Кэнши Ёнэзүгийн “Bow and Arrow” дууны клипэнд оролцож, төсөөлөөгүй байсан олон шүтэн бишрэгчээ дахин гайхшруулав. Энэхүү бүтээл нь “Medalist“ хэмээх анимэгийн дуу аж.

Олимпын хошой алтан медальт Ханю зодог тайлаад гурван жил өнгөрсөн ч дөрвөлсөн лутц, гуравласан аксель, дөрвөлсөн сальхов зэрэг хүнд элементүүд хосолсон үсрэлтийг үзүүлж, спортынхоо оргилд хэвээр буйгаа харуулж байна.

"Bow and Arrow" дууны клип лхагва гарагт цацагдсан бөгөөд поп, рок хосолсон уг бүтээл нь нум сум харвах үеийн төвлөрөл, хурц шулуун байдал, тавьж явуулах зэрэг мэдрэмжийг илэрхийлдэг аж. Кэнши Ёнэзү 2012 онд уран бүтээлээ эхлүүлж, “Lemon,” “Paprika,” “Kick Back” зэрэг хит дуунуудаараа олон улсад алдаршсан.

Харин Юзүрү Ханю 2022 онд уран гулгалтаас зодог тайлсныхаа дараа Японд мөсөн шоу тоглолтуудыг амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд YouTube суваг, X болон Instagram хаяг нээсэн нь фэнүүддээ илүү ойртох боломжийг бүрдүүлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.