UBLife Logo
Хөгжим

Дуучин Хви Соны цогцост задлан хийх хүсэлт гаргажээ

Дуучин Хви Соны цогцост задлан хийх хүсэлт гаргажээ

Өчигдөр гэнэт амиа алдсан дуучин Хви Соны гэр бүлийнхэн оршуулгын ёслолыг хойшлуулахаар болсноо мэдэгдлээ. Tajo Entertainment агентлагаас өнөөдөр “Дуучин Хви Соны гэр бүлийнхэн энэхүү гэнэтийн эмгэнэлт үйл явдалд маш цочирдсон тул ойрын үед салах ёслол хийж чадахгүй. Бид оршуулах ёслолын талаар дараа албан ёсоор мэдээллэх болно. Талийгаачийн гэр бүлийг хүндэтгэн, худал цуурхал гаргахгүй байхыг хүсэж байна” гэж мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар гэр бүлийнхэн нь Цагдаагийн газартай дуучны биед задлан шинжилгээ хийх эсэх талаар хэлэлцэж байна. Үхлийн шалтгааныг тогтоохын тулд Сөүлийн Цагдаагийн газраас задлан заавл хийх шаардлагатай гэж үзээд Шүүхэд хүсэлт гаргаад байгаа юм.

Хви Сон энэ сарын 15-нд дуучин KCM-тэй хамт Тэгуд тоглолт хийхээр төлөвлөөд байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.