UBLife Logo
Спорт

Гуравдугаар сарын 21-нд эхлэх Тбилисийн Их дуулгад Монголын ХОРИН жүдоч зодоглоно

Гуравдугаар сарын 21-нд эхлэх Тбилисийн Их дуулгад Монголын ХОРИН жүдоч зодоглоно

Гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдээр Гүржид явагдах Тбилисийн Их дуулга тэмцээнд зодоглохоор 52 улсын 435 жүдоч мэдүүлгээ ирүүлээд байна.

Энэхүү тэмцээнд Монголын 20 бөх хүч сорих юм.


Эрэгтэйчүүдийн:

60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд Тбилисийн татамид гурав дахиа зодоглох бол К.Ёолк энэ жилийн эхний тэмцээндээ оролцохоор зэхэж байна.


66 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Тбилисийн Их дуулга тэмцээнд 2023 онд үзүүрлэсэн Ё.Басхүү, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, нэг хүрэл медальтай Ө.Бямбасүрэн нар өрсөлдөнө.

73 кг-д өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Анхзаяа, бага дэлхийн аварга гэгддэг Парисын Их дуулга тэмцээний хүрэлтэй О.Уранбаяр нар барилдах юм.

81 кг-д Ази болон Далайн орнуудын залуучуудын АШТ-ий үзүүр бөх О.Шинэбаяр зодоглоно.


90 кг-д өнөө жилийн УАШТ-ий энэ жинд түрүүлсэн, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальтай Ц.Ган-Эрдэнэ, Актау хотноо явагдсан Азийн нээлттэй тэмцээний аварга Б.Мөнхбаяр нар барилдахаар зэхэж байгаа юм.

-100 кг-д Ази болон Номхон далайн орнуудын залуучуудын АШТ-ий хүрэлтэй Б.Хүдэрчулуун хүч сорино.

+100 кг-д Азийн наадмын үзүүр бөх, Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай, Тбилисийн Их дуулга тэмцээнд 2023 онд үзүүрлэсэн Б.Гончигсүрэн барилдана. 


Эмэгтэйчүүдийн:

48 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальтай, Их дуулга ангиллаас долоон медальтай Г.Наранцэцэг, өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Ази тивийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний V байрын шагналт Ж.Анударь нар өрсөлдөхөөр зэхэж байна.


52 кг-ын жинд өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэлтэй, мөнхүү ангиллын Ази тивийн аварга, өнөө жил Насанд хүрэгчдийн УАШТ-ий түрүү бөхөөр тодорсон М.Нандин-Эрдэнэ, УАШТ-д дөрвөнтөө үзүүрлэсэн Ц.Гал-Од нар өрсөлдөх юм.


57 кг-д Монгол улсын аваргад гурвантаа түрүүлсэн, өсвөр үеийнхний Азийн аварга М.Ичинхорлоо, өсвөр үеийнхний дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний хүрэл медальтай Т.Ариунзаяа нар зодоглоно.

70 кг-д өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх Д.Есүй хүч сорихоор болжээ.

-78 кг-д өсвөр үеийнхний Ази тивийн аварга А.Дуламсүрэн барилдана.

+78 кг-ын жинд Азийн АШТ-ий үзүүр бөх, Азийн наадмын хүрэл, Их дуулга ангиллын хошой мөнгөн медальтан А.Адьяасүрэн зодоглох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\13.214.186.128
Та бүхэндээ ялалт , амжилт хүсье ! Бэлтгэлээ сайн хийж , олон мэхийн хувилбартай , дайчин шаргуу байж медаль түүгээд ирээрэй . Та бүхэн Монгол улсын бахархал шүү .
Zocnin\13.214.191.97
Amjilt xvsie b ariyn zaya vagaad 52 t vagaad barildaxgvi yum be
Zocnin\47.129.220.46
Amjilt xvsie b ariyn zaya vagaad 52 t vagaad barildaxgvi yum be
ЗОЧИН\13.214.191.97
Amjilt xvsie b ariyn zaya vagaad 52 t vagaad barildaxgvi yum be
ЗОЧИН\13.214.134.36
Amjilt xvsie b ariyn zaya vagaad 52 t vagaad barildaxgvi yum be
ЗОЧИН\13.250.39.214
Эмэгтэй 63 кг орхигдсон уу?
ЗОЧИН\47.129.252.147
Бүгдэд нь амжилт хүсье.
ЗОЧИН\13.251.81.219
Бүгдэд нь амжилт хүсье.
ЗОЧИН\13.251.81.219
Бүгдэд нь амжилт хүсье.
ЗОЧИН\18.138.235.144
Бүгдэд нь амжилт хүсье.
ЗОЧИН\18.138.235.144
Бүгдэд нь амжилт хүсье.
ЗОЧИН\18.138.235.144
Бүгдэд нь амжилт хүсье.
ЗОЧИН\18.138.235.144
Бүгдэд нь амжилт хүсье.
ЗОЧИН\18.138.235.144
Бүгдэд нь амжилт хүсье.
ЗОЧИН\13.251.81.219
Бүгдэд нь амжилт хүсье.
ЗОЧИН\13.251.81.219
Бүгдэд нь амжилт хүсье.