Өнөөдөр Бөхийн өргөөнд Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болов.
Энэ наадмын зүүний магнайд улсын арслан Ц.Бямба-Отгон, барууны магнайд улсын заан Б.Батмөнх нар гарсан юм.
Түрүү бөхөд арван саяыг амласан чансаа өндөр энэхүү барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай долоо давж түрүүллээ.
2024 онд заалны амжилтаа хоёр түрүү, нэг үзүүртэйгээр өндөрлүүлсэн тэрбээр харин могой жилд зодоглосон эхний барилдаандаа түрүүлсэн нь энэ. Түүний хувьд, ийнхүү түрүүлэхдээ улсын заан Б.Серик, улсын харцага Н.Золбоо, Б.Цэдэнсодном, улсын начин Э.Энх-Амгалан, аймгийн арслан Б.Бат-Орших, М.Эрхэмбаяр, аймгийн харцага Х.Танирберген нарыг давсан юм.
Харин үзүүрт улсын заан Б.Серик шалгарав. Их шөвөгт улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын начин Х.Цогтгэрэл нар тунаж үлдлээ.
