UBLife Logo
Хөгжим

Doechii Оны онцлох эмэгтэйгээр шалгарлаа

Doechii Оны онцлох эмэгтэйгээр шалгарлаа

Америкийн рэп дуучин Жейла Жаймия Хикмон буюу Doechii 2025 оны гол од болох дөхсөөр байна. “Anxiety”, “Denial is a River” хит дуугаараа бараг бүх чансааг тэргүүлсэн тэрээр энэ удаад Billboard-ийн 2025 оны Онцлох эмэгтэйгээр шалгарсан байна.

Тэрээр "Alligator Bites Never Heal” цомгоороо “Шилдэг рэп цомог” гэсэн Грэмми шагнал хүртсэн. Doechii түүхэнд шилдэг рэп цомгийн шагнал авсан гурав дахь эмэгтэй уран бүтээлч болсон билээ.

Сүүлийн хоёр жилд Doechii-ийн таван трек “Hot 100 Billboard”-т багтаж, Billboard-ийн “2023 оны шилдэг шинэ од” шагнал хүртсэнээс гадна Миланы Загварын 7 хоногт моделийн гараагаа эхлүүлээд байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.