UBLife Logo
Нийгэм

Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгана

Ub.life
Ub.life
Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгана

Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгахаар төлөвлөжээ. Ирэх амралтын өдрүүдэд буулгах байршлуудыг эцэслэн судалж дуусгах юм байна. Улаанбаатар хотод 2024 онд “Хашаа” нэгдсэн арга хэмжээ явуулж, нийт 224 байршилд 9074 метр урт хашааг буулгасан. 2025 оны дөрөвдүгээр сараас “Хашаа” арга хэмжээ үргэлжлэх аж.

Зөвшөөрөлгүй болон хотын өнгө үзэмжийг багасгаж буй хашаа, хайсыг буулгаснаар иргэдийн ая тухтай зорчих хөдөлгөөнийг бий болгож, зарим байршилд тохижилт, ногоон байгууламж барих боломж бүрдэх юм. Мөн төмөр, бетон хашаанаас илүү ургамлан хашааг барихыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна. Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан аж ахуй нэгжүүдэд Газрын тухай хуулийн дагуу газрыг зохистой ашиглах, нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх шаардлага тавьдаг байна. Биелүүлээгүй тохиолдолд хашааг албадан буулгах, буруутай этгээдээр зардлыг нөхөн төлүүлэх зохицуулалт хэрэгждэг билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.