UBLife Logo
Нийгэм

Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна

Ub.life
Ub.life
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна

Баянгол дүүргийн Таван шарын уулзвараас Баруун 4 зам хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь зөрчлийг арилгуулж эхэллээ. Тодруулбал, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-наас эхлүүлсэн. Энэ хүрээнд нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан уг ажлыг зохион байгуулж байгаа юм.

Баянгол дүүрэгт хийж буй хяналт шалгалтын талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатар “Манай дүүрэгт томоохон зах, худалдааны төвүүд төвлөрсөн байдаг. Тэр ч утгаараа гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх, зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байршуулах, явган зам дээр зөвшөөрөлгүй газар шороо ухаж, зорчих хэсгийг эвдэх зэрэг нийтлэг зөрчил илэрч байна. Өнгөрсөн онд уг төрлийн зөрчлийг арилгуулах ажлын хүрээнд нэг автобусны буудал дээр байсан 28 ТҮЦ-ийг бүгдийг нь шилжүүлсэн. Гэвч энэ онд мөн л дулааны улирал ирж буйтай холбоотойгоор нэг буудал дээр найман ТҮЦ байршуулсан зөрчил илэрлээ. Эдгээр зөрчлийг бүртгэлжүүлэн, шат дараатай арилгах ажлыг хийнэ” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.136.197.36
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа